Испанид орон даяар нэг хором дуугаа хурааж, гашуудлын 10 хоног үргэлжилж байна

Испанид орон даяар нэг хором дуугаа хурааж, гашуудлын 10 хоног үргэлжилж байна

Испани улсад өчигдрөөс эхлэн лхагва коронавирусний цар тахлын улмаас нас барсан 27 мянга гаруй хүний дурсгалыг хүндэтгэн зарласан гашуудлын 10 хоног үргэлжилж байна.

Тэд орон даяар нэг хором дуугаа хураажээ.

Тус улсын Засгийн газрын твиттер хуудсанд "Коронавирусийн хохирогч болсон Испанийн бүх иргэнд гашуудал, хүндэтгэл үзүүллээ. Тэдний дурсамж бидэнтэй үргэлж хамт байх болно" гэж  мэдээлжээ. Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес, мөн сайд нарын танхимын зарим гишүүн, хэрэг эрхлэх газрын ажилтнууд Ерөнхий сайдын Монклоа ордонд өмнө амиа алдагсдыг хүндэтгэж нэг хором дуугаа хураасан байна.

Испанийн хаан VI Фелипе, гэргий Летисия, угсаа залгамжлах гүнж Леонор, эзэн хааны охин София нар Сарсуэлийн ордонд болсон гашуудлын арга хэмжээнд оролцжээ.




Өнөөдөр бич өдөр

3 минутын өмнө