С.Амарсайхан: Хэрэг гарсан газар би хоёр долоо хоногийн өмнө очсон

С.Амарсайхан: Хэрэг гарсан газар би хоёр долоо хоногийн өмнө очсон

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. 

Тус газар нь “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд 11-15 насны хүүхдүүд байсан юм.

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан аас тодруулахад “Өчигдөр харамсалтайгаар дөрвөн хүүхэд амиа алдлаа. Уг газар би хоёр долоо хоногийн өмнө очсон. Өмнө нь очиход наран шарлагын газар байгуулж байна, зөв зүйтэй зүйл хийж байгаа юм байна гэдэг үүднээс аюулгүй байдлаа хангаж ажилла, гэрээ хэлэлцээрээ нягтал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дараа нь очиход зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас үйл ажиллагааг нь зогсоогоод шалгалт оруулж байсан. Шаардлага хүргүүлсээр байхад ийм үйл явдал болсон тул хяналт тавьж чадаагүй хүмүүст хариуцлага тооцно. Хуулийн байгууллагууд гэрээ, зөвшөөрлийн асуудлыг шалгах ёстой. Гэр бүлийнхэн хүүхдүүддээ анхаарал тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс аюулгүй байлаа хангах ёстой. Энэ үйл явдалтай хот тэмцэж байгаа, харамсалтай нь хүн хүч хүрэхгүй байна” гэлээ.