ҮЦХ-гийн захирал асан С.Эрдэнэтуул “Ханталст” компаниас газраа эргүүлэн авах хүсэлтийг гаргаж байжээ

ҮЦХ-гийн захирал асан С.Эрдэнэтуул “Ханталст” компаниас газраа эргүүлэн авах хүсэлтийг гаргаж байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарсан. Тодруулбал, “Хүүхдүүд тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү амиа алдсан. Тус газар 10 гаруй хүүхэд тоглож байсан” гэх албан бус мэдээлэл байна. Тэгвэл дээрх хэрэгтэй холбогдуулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг өнөөдөр үүрэг ажлаас нь чөлөөлсөн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га газар тасдаж авч,  “Хан талст” компанид 2014 онд газар олгох  зөвшөөрлийг хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж байсан аж. Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан юм.

Тэгвэл С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн мэдэлд байгаа газраа эргүүлж авах хүсэлтийг гаргаж байсан гэнэ.  Мөн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сануулга өгч байсан гэнэ. Гэвч тус компанийнхан өөрсдийн эзэмшилийн газар нутаг дээрээ үйл ажиллагаа хэрхэн явуулах нь та бүхэнд хамааралгүй гэх хариултыг өгч байжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  дээрх компанид ямар нэгэн арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулж байгаагүй гэнэ. 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө