Японы агаарын хүчнийхэн Токио дээгүүр нисч эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүллээ

Японы агаарын хүчнийхэн Токио дээгүүр нисч эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүллээ

Японы нисэх хүчний аэробатын жагсаалын бүрэлдэхүүн "Цэнхэр импульс" баг өнөөдөр Токиогийн төв нисэж, үзүүлбэр үзүүлжээ. Коронавирусийн эсрэг олон сарын турш амралтгүй ажжиласан эмч нартаа хүндэтгэл үзүүлсэн нь энэ ажээ. 

Т-4 сургалтын зургаан онгоцоос бүрдсэн баг үдээс хойш тунгалаг цэнхэр тэнгэрээр нисэхэд эмнэлгийн дээвэр дээрх эмч, сувилагч нар дайран  өнгөрч буй онгоцнуудын зургийг авахаар гар утсаа барьж байв.Токиогийн Эбара эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Шуйчи Миками "Бид сүүлийн дөрвөн сарын турш маш их шаргуу ажиллаж байна. Энэхүү нислэгийн үйл ажиллагаа бидэнд урам өгөх шиг боллооо" гэжээ.

Ийм нислэг хийхийн оронд хамгаалах хэрэгсэл, амны хаалт авах нь дээр байсан гэж олон хүн шүүмжилсэн ч шаргуу ажиллаж байгаа ажилчдыг сэтгэлээр дэмжих хэрэгтэй гэж үзсэн байна. 

Тус улсын Батлан хамгаалахын сайд Таро Коно "Бид хүндэтгэлээ илэрхийлж, талархал илэрхийлье. Маш олон хүмүүс, түүний дотор эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд шаргуу ажиллаж байна" гэж нислэгийн өмнө мэдэгджээ.