Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осолдсоны улмаас хоёр хүүхэд маш хүнд бэртжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осолдсоны улмаас хоёр хүүхэд маш хүнд бэртжээ

Өнөөдөр /2020.05.29/ 15:00 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар Гүнтээр Партизаны сангийн аж ахуй явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26 хувийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөжээ.

Тус ослын улмаас автомашин онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн байна.

Хүүхдүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд, сэхээнд байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Иймд жолооч нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автозамын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.