"Зон олны нам"-аас нийт нэр дэвшигчдийнхээ 80 хувьд нь эмэгтэйчүүдийг дэвшүүлжээ

"Зон олны нам"-аас нийт нэр дэвшигчдийнхээ 80 хувьд нь эмэгтэйчүүдийг дэвшүүлжээ

Залуусын нэгдэл "Зон олны нам" УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Тус нам улсын хэмжээнд 29 тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлж байгаа юм. Нийт нэр дэвшигчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд "ЭЭЖ" мөрийн хөтөлбөртэй энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.  

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр "Улсын хэмжээнд хамгийн олон эмэгтэйг нэр дэвшүүлж болдог юм байна. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл дахь хүйсийн тэгш байдлыг ахиулахад "Зон Олны нам" бодит үйлдлээрээ үлгэрлэж чадлаа. Монголын улс төрд шинэ түүхийг бичилцэж байгаа даа сэтгэл хангалуун байна. Энэ түүхийг бүтээхэд зориг шулуудсан ЗОН-ын эмэгтэйчүүддээ талархаж байна. Сонгууль дуусна. Харин бид шинэ соёл, шинэ хандлага, шинэ түүхийг бий болгосон байх болно" гэсэн юм.