П.Анужин хурдан удмын 200 адуу, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

П.Анужин хурдан удмын 200 адуу, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд сэтгүүл зүйн салбараас олон хүн өрсөлдөж байна. Сэтгүүл зүйн гал тогооноос улс төр рүү орохоор сонгуульд өрсөлдөж буй зарим нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. МАН-аас 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч П.Анужингийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд. 

  • Өөрийн орлого: 390 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 0
  • Орон сууц:  90 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1
  • Машин: 280 сая төгрөгийн үнэтэй Микроавтобус, Toyota, Alphard 1, Toyota, Prius 1
  • Мал: Хурдан удмын 200 адуу, Үхэр 80, Хонь 300, Ямаа 100
  • Үнэт эдлэл: 520 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй 
  • Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 103 сая төгрөгийн хадгаламж
  • Авлага: 20 сая төгрөг
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Монголкино пикчерс ХХК 100 хувь