ХОМ: Н.Номтойбаярын орлого 26 сая төгрөг

ХОМ: Н.Номтойбаярын орлого 26 сая төгрөг

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын  цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Тэгвэл энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул Дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Нямтайшир овогтой Номтойбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцья. 

Өөрийн орлого: 26 сая төгрөг

Гэр бүлийн орлого: байхгүй

Орон сууц: 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж 1, автомашины зогсоол 2

Тээврийн хэрэгсэл: 413 сая төгрөгийн үнэ бүхий гурван автомашин. Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, G 55 AMG- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 300- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 55 AMG- 1

Мал аж ахуй: байхгүй

Газар: 120 сая төгрөгийн үнэлгээтэй газар

Үнэт эдлэл: байхгүй

Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 60 сая төгрөг

Авлага: байхгүй

Хувьцаа эзэмшдэг компани: байхгүй