Жорж Флойдын баривчилгааны үед байлцсан гурван цагдаад хэрэг үүсгэжээ

Жорж Флойдын баривчилгааны үед байлцсан гурван цагдаад хэрэг үүсгэжээ

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт АНУ-ын иргэн Жорж Флойд цагдаагийн баривчилгаан дор амь насаа алдсан. Цагдаагийн алба хаагч Дерек Шоувин баривчилгааны үеэр Жорж Флойдын шилэн хүзүүн дээр удаан хугацаанд өвдөглөсөн нь түүний үхлийн шалтгаан болсон билээ.

Жорж Флойдыг амьсгал боогдсоноос болж нас барсныг шинжээчид тогтоосон. Ийн Дерек Шоуинд хүн амины гуравдугаар зэргийн хэрэг үйлдсэн ял тулгаад байлаа.Тэгвэл өчигдөр түүний ялын зэрэглэлийг нэмж, хүн амины хоёрдугаар зэрэг болгосон байна. Энэ нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалж санаатайгаар хүний амь хөнөөсөн гэсэн үг юм.

Түүнчлэн баривчилгааны үеэр хамт байлцсан гурван цагдаагийн албан хаагчийг эрүүгийн хэрэгт татжээ. Тэднийг хүн амины хэрэг үйлдэхэд дэмжин, тусалсан гэж буруутгасан байна.