Лондонд арьс өнгөний үзлийг эсэргүүцэх жагсаал өрнөж байна

Лондонд арьс өнгөний үзлийг эсэргүүцэх жагсаал өрнөж байна

Лхагва гарагт Их Британийн нийслэл Лондон хотод өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах жагсаал болжээ.

Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор зохион байгуулсан уг жагсаалд оролцогчид Их Британийн Ерөнхий сайдын ажлын өргөөний дэргэд зодоон цохион хийхийг оролдсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Жагсагчид Даунинг-стрит дэх Их Британийн Ерөнхий сайдын өргөөний хажуугаар явахдаа хэсэг бүлгээрээ зогсон тус улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар байгаад дургүйцлээ илэрхийлэн хашгирч, уриа лоозон барьжээ. Зарим жагсагч Ерөнхий сайдын ажлын өргөө рүү дайран орохыг оролдсон боловч хамгаалалтад гарч байсан цагдаа нар тэднийг зогсоосон байна.

Лондоны цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид цагдаагийн ажилтнуудын нэгийг зодсон байна. Дараа нь жагсагчид парламентын талбайд цуглаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн уриа лоозон хашгирч, цагдаа нар руу хуванцар сав шиджээ.

Харин Скотленд-Ярдын орлогч дарга Алекс Маррей мэдэгдэхдээ, Лондоны жагсаал тайван болсон гэсэн байна. Цагдаагийнхан мөн жагсаалд оролцогчдод тайван жагссанд талархлаа илэрхийлжээ. Ерөнхий сайдын өргөөний дэргэд болсон мөргөлдөөний талаар албан ёсоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө