УОК: Оюутолгой компани Австрали руу ажилчдаа хүргэхээр нислэг үйлдэх тул, тус улсаас иргэдээ авчирна

УОК: Оюутолгой компани Австрали руу ажилчдаа хүргэхээр нислэг үйлдэх тул, тус улсаас иргэдээ авчирна

Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1309, орон нутагт 358, нийт 1667 хүн тусгаарлалтад байна. Гэрээр ажиглалтад 903 хүн бий. Өнөөдөр нэмж 216 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд гэнэтийн шалгалт явууллаа. Тодорхой түүвэр байдлаар хийсэн шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар шалгалт хийхэд 11 гэртээ байсангүй, хоёр иргэн хаяг тодорхойгүй байлаа. Эдгээр зөрчил илэрсэн, хариуцлага тооцно" гэв.

Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь

6 сарын 06-нд Австрали,

6 сарын 10-нд Казакстан,

6 сарын 11-нд Токио,

6 сарын 12-нд Энэхтхэг,

6 сарын 17-нд Сөүл (транзит),

6 сарын 18-нд Сөүл

6 сарын 19-нд Франкфурт хот руу тус тус нислэг үйлдэнэ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө