Бурхан багшийн их дүйчин өдрийн нээлтийн ёслол боллоо

Бурхан багшийн их дүйчин өдрийн нээлтийн ёслол боллоо

Бурхан багшийн их дайчин өдрийн нээлтийн ёслол боллоо
 
Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15. Энэ өдрийг Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйгээ төгс гэгээрсэн Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхацсан билэгт сайн өдөр эрхэмлэн үздэг.
 
Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор 30 дахь жилдээ тэмдэглэж байна.
 
УИХ-ын чуулганы 2019 оны 12сарын 20-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр баталсан юм. Энэ жил анх удаа "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" -ийг бүхэн нийтээр тэмдэглэх баяр болгон амран өнгөрөөж байна