Фейсбүүк төрийн хяналттай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тусгай тэмдэглэгээ хийдэг болно

Фейсбүүк төрийн хяналттай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тусгай тэмдэглэгээ хийдэг болно

Фэйсбүүк компани төрийн мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн  хуудас тэдний гаргасан мэдэгдэл, нийтлэл, зар сурталчилгаанд тусгай тэмдэглэгээ хийж эхлэхээ өчигдөр мэдэгдлээ. 

Тус тэмдэглэгээнүүд  нь Russia Today, Хятадын Синьхуа гэх мэт төрийн байгууллагуудын хуудсууд дээр шууд гарч эхлэх аж. Харин ирэх долоо хоногоос эхлэн АНУ-ын хэвлэлийн мэдээлэллүүд дээр тус тэмдэглэгээ харагдаж, цаашдаа бусад орнуудад ч хэрэгжих юм байна.

Фэйсбүүкийн аюулгүй байдлын бодлогын тэргүүн Натаниэл Глайхер пүрэв гарагт CNN Business-д өгсөн ярилцлагадаа " Манай компани ийм арга барилыг ашиглаж байгаа нь хэрэглэгчид хүлээн авч буй мэдээлэллээ хаанаас ирснийг илүү сайн мэдэх болно" гэж хэлжээ. 




Өнөөдөр хонь өдөр

52 минутын өмнө