Архангайн залуус Ардчиллыг дэмжиж байна

Архангайн залуус Ардчиллыг дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Нямжавын Батбаяр, Дондогдоржийн Золжаргал, Пүрэвбаатарын Мөнхтулга нар Архангай аймгийн Цэнхэр, Чулуут сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нэр дэвшигчид болон төр нийгмийн зүтгэлтэн, Архангай аймгийн ардчиллын төлөөлөл Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, сумын засаг дарга, Ардчилсан намын дарга н.Галхүү, н.Туул нар оролцлоо.

Уулзалтанд оюутан залуус идэвхитэй оролцон үзэл бодлоо илэрхийллээ. Тэд 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжин ажиллана хэмээв. Оюутан залуусын хамгийн их тулгамдсан асуудал болох сургалтын төлбөрийн гэнэтийн нэмэгдлээс хамгаалах тухай Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгааг тэд онцолж байлаа. Мөн олон улсад тэтгэлгээр сурах боломжийг олгож, залуусын ирээдүйн сурах боловсрох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна, тиймээс Архангайн залуус бид Ардчилсан намаа дэмжин, нэр дэвшигч нараа багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт,

  • Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангана.
  • Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн нэмэгдлээс хамгаална.
  • Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд 10.000 оюутны суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • “1000 инженер” хөтөлбөрийг “10.000 инженер” хөтөлбөр болгож үргэлжлүүлнэ... гэх мэт оюутан таньд зориулсан олон олон хөтөлбөрийг тусгасан тухай нэр дэвшигчид онцлов.

Ардчилсан намын төв штаб