Жагсагчидтай зүй бусаар харьцан цагдааг ажлаас нь чөлөөлжээ

Жагсагчидтай зүй бусаар харьцан цагдааг ажлаас нь чөлөөлжээ

Америкийн Нью-Йорк хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаагийн хоёр ажилтныг ажлаас нь түр чөлөөлсөн тухай тус хотын цагдаагийн дарга Дермот Ши мэдэгджээ.

Цагдаа нар жагсагчидтай зүй бусаар харьцаж буй хоёр дүрс бичлэг өмнө нь интернэтэд нийтлэгдсэн байна. Тэдгээрийн нэгд хууль сахиулах ажилтан жагсагч эмэгтэйг хүчтэй түлхэн унагаж, уг эмэгтэй толгойгоо цардмал замд цохиж байгаа нь бичигджээ. Харин нөгөөх бичлэгт нь цагдаагийн ажилтан гараа өргөн зогсож буй жагсагчийн амны хаалтыг хуулан авч, чинжүүтэй нулимс асгаруулагч хий цацсан байна. Энэ хэргүүд өнгөрсөн долоо хоногт болсон аж.

Дээрх явдалтай холбогдуулан "мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр дүрс бичлэгт бичигдсэн үйлдлүүд цагдаа нарыг ажлаас нь халахад хангалттай шалгаан болно гэдгийг хэлжээ. Тэдэнд сахилгын шийтгэл ногдуулж магадгүй байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хувийн мэдээллийг дэлгээгүй байна.