СОНСОХ: БНСУ дахь МИАТ-ын ажилтан Б монгол иргэдтэй зүй бус харьцсан уу

СОНСОХ: БНСУ дахь МИАТ-ын ажилтан Б монгол иргэдтэй зүй бус харьцсан уу

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа. Харин өнөөдөр 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа ч, тэднийг авч ирэх боломжгүй байгаа юм. Тэдний багагүй хэсгийг БНСУ дахь иргэд эзэлж байгаа гэх мэдээлэл бий. 

СОНСОХ:

Харин БНСУ-д байгаа иргэдийг тус улсад суугаа манай элчин сайдын яам болоод МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчид хүлээж авч уулзахгүй, асуудлыг нь шийдвэрлэх талаар ажиллахгүй байгаа гэх зарим иргэд гомдол гаргах болсон. 

Тэгвэл нэгэн бичлэг сошиал орчин тархаад байна. Учир нь БНСУ дахь МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын ажилтан Б эх орондоо буцах талаар мэдээлэл авахыг хүссэн зарим монгол иргэдийг өрөөнөөсөө гарахыг шаардаж, хөөсөн байж болзошгүй байна. Харин түүний энэхүү үйлдэлд иргэд “Эх орондоо буцахаар зорьж байгаа хүмүүстээ Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагч ингэж хандах нь буруу, тухайн албан хаагчийг үүрэгт ажлаас нь яаралтай чөлөөлөх хэрэгтэй” зэргээр байр сууриа илэрхийлж байна.  




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө