Нэр дэвшигч Э.Бат-Үүл нарыг шүүх хурал болно

Нэр дэвшигч Э.Бат-Үүл нарыг шүүх хурал болно

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлосон.

Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг.

Харин Хотын дарга асан, шүүгдэгч Э.Бат-Үүл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа билээ.