Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ үеэр " Өчигдөр нийт 46 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн бол Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч. ОХУ-ын иргэн, 38 настай эрэгтэй. Түүнийг Монголд эмчилнэ, биеийн байдал нь зовиургүй зүгээр байгаа. 

Ингээд манай улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 194 боллоо. Үүнээс 75 эдгэсэн, 119 нь эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл 103 хөнгөн, 16 хүндэвтэр байна" гэв.