Хамтран амьдрагчаа амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр цагдан хорилоо

Хамтран амьдрагчаа амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр цагдан хорилоо

Дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө  Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан. Үүний дараахан түүний хамтран амьдрагч О.Б-г гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, хүн амины хэрэгт хамааралтай байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-ангид цагдан хорьж шалгаж буй юм.

О.Б нь цагдан хорих шийдвэрийг цуцлуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчид гомдол гаргасны дагуу шүүх хурал тавдугаар сарын 10-ны өдөр болж, шүүх бүрэлдэхүүн түүний өмгөөлөгч нараараа дамжуулан гаргасан цагдан хорих шийдвэрийг цуцлах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд зургадугаар сарын 10-ны хүртэл цагдан хорихоор болжээ.