Спортын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах хүсэлтийг УОК хүлээж авсангүй

Спортын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах хүсэлтийг УОК хүлээж авсангүй

Монголын спортын холбоодууд тоглолт, тэмцээнээ үзэгчгүй явуулж эхлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлж УОК-д хүсэлтээ хүргүүлсэн. Гэсэн ч энэхүү хүсэлтийн хариуд тэдэнд боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна.
Энэ талаар МХБХ цахим хуудастаа "Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны 5 сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр 5 сарын 29-ний өдөр гарсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа энэхүү албан бичиг МХБХ-нд ирлээ.

Цар тахалын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигүүд хэдийн үзэгчгүй явагдаад эхлэсэн бөгөөд “Катар - 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд ч тун удахгүй болох тов гарлаа.

Энэ үед Үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэл зүйн хувьд дараагийн өрсөлдөөнд бэлэн байх гол бэлтгэл нь өрсөлдөөн, тоглолт байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг ийнхүү зогсонги байдалд орсон хэвээр үлдлээ" гэж мэдээлжээ.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө