Олон улсын валютын сангаас 99 сая доллар орж ирлээ

Олон улсын валютын сангаас 99 сая доллар орж ирлээ

Олон улсын валютын сангаас 99 сая долларын санхүүжилтыг манай улсад олгох шийдвэрийг энэ сарын 04-ны өдөр гаргасан. 

Тус сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиева энэ талаар "Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас хамгаалах чиглэлд Монгол улс шуурхай арга хэмжээ авсан нь олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. Олон улсын валютын сангаас олгож буй 99 сая долларын санхүүжилт нь дээрх арга хэмжээг үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд нэмэр болно" гэжээ. 

Тус мөнгийг манай улс коронавирусийн цар тахлаас хамгаалах чиглэлд ашиглах ёстой юм.