ЭМЯ: Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

ЭМЯ: Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 7,184,000 хүн өвчилж, 408,000 хүн нас барсан байна. Шинэ тохиолдлууд АНУ, Өмнөд Африкийн улсууд, Өмнөд Америкын орнууд, ОХУ, Пакистанд нэмэгдэх хандлагатай байгаа ч нас баралт буурч байна.

Өнөөдрийн байдлаар 3.1 сая хүн эдгэрч, 3.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээ дунджаар 18-24 хоног үргэлжилж байгаа.

Сүүлийн 24 цагт 102 мянган хүн шинээр халдвар авсан байна.

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр нэг онгоц, 10 автобус, нэг зочид буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд   119 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнээр гадаадын дөрвөн орноос 6 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 40 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Харин өнөөдөр 10 хүн эдгэрч сувилал руу шилжсэн сайн мэдээ байна. Үүний тав нь цэргийн сургуулийн оюутан бол тав нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18-24 насны залуучууд юм. Зургаан эрэгтэй, дөрвөн эмэгтэй оюутнууд байсан.

Өчигдөр тусгай нислэгээр ирсэн 262 иргэнд шинжилгээ, халдваргүйжүүлэлтийг хийж тусгаарлах байр луу шилжүүлсэн. Үүний дотроос хоёр иргэнийг сэжигтжэй хэмээн үзэж ХӨСҮТ-рүү шилжүүлээд байна” гэж мэдээллээ.