75 жилийн түүхэнд анх удаа НҮБ-ийн чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй

75 жилийн түүхэнд анх удаа НҮБ-ийн чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй

Нэгдсэн үндэстний байгууллагын 75 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй болжээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж олон орны төрийн тэргүүнийг Нью-Йорк хотноо хүлээн авах боломжгүй гэдгийг Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Тижжани Мухаммед-Банде мэдэгдсэн байна.

Ерөнхий ассамблейн чуулга уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

Гэхдээ НҮБ-ын гишүүн 193 орны төр, засгийн тэргүүнүүд Ерөнхий хэлэлцүүлгэд орон нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлаар үгээ хэлэх боломжтой гэдгийг онцолсон байна. Ингэхдээ тэдний үгийг НҮБ-д суух бүрэн эрхт төлөөлөгчдөөр нь дамжуулах саналтай байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес олон орны төр, засгийн тэргүүнийг цуглуулан 75 жилийн ойг тэмдэглэх санаачилга гаргасан ч цар тахлаас болж тэр даруй үгүйсгэгджээ.

Эх сурвалж: AP