Жорж Флойдын оршуулгын ёслолд оролцохоор Хьюстон хотод мянга мянган хүн иржээ

Жорж Флойдын оршуулгын ёслолд оролцохоор Хьюстон хотод мянга мянган хүн иржээ

Цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдтой Хьюстон хотод салах ёс гүйцэтгэлээ.

Оршуулгын ёслолд мянга мянган хүн иржээ.  Сүмийн хаалга өдөр 12 цагт нээгдсэн бөгөөд хаалга онгойхоос өмнө хүмүүс гадаа нь цугласан байв. Зай барих шаардлагатай тул сүмд нэг дор 15 хүн оруулсан байна. Ороход нь хүмүүсийн халууныг үзэж, гараа ариутгахыг хүсчээ.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүмийн гадна урт дараалал үүссэн байгааг харуулжээ. Зарим хүн өглөө эрт ирж байраа эзэлсэн тухай хэвлэлд ярьсан байна. 

Оршуулгын ёслолд олны танил хүмүүс болон улс төрчид хүрэлцэн ирсэн байна. Тухайлбал, Техас мужийн захирагч Грег Эббот болон Хьюстон хотын цагдаагийн дарга, хотын захирагч нар ирж салах ёс гүйцэтгэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Флойдын гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэх ч оршуулгын ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байв. 

Өмнө нь Миннеаполис хот болон түүний төрсөн Хойд Каролина мужид Флойдтой салах ёс гүйцэтгэсэн юм. Флойдыг Хьюстон дахь ээжийнх нь шарилын дэргэд оршуулах юм. 

Түүнчлэн Миннеаполис хотноо түүний үхэлд буруутгагдаад буй цагдаагийн алба хаагч асан Дерек Шовин анх удаа шүүхэд дуудагдсан байна. 

Эх сурвалж: ВВС