“Samsung Electronics”-н тэргүүнийг баривчлахаас татгалзжээ

“Samsung Electronics”-н тэргүүнийг баривчлахаас татгалзжээ

"Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд “Samsung Group” компанийн тэргүүн Ли Жэ Ёныг компаниудыг удирдах эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан хэрэгт холбогдуулан баривчлах тушаал өгөх тухай прокурорын газрын хүсэлтийг Сөүл хотын шүүх хүлээн авахаас татгалзжээ. 

Ли Жэ Ён шүүх хурлын танхимд 10:00 цагт ирсэн бөгөөд шүүх хурал 9 орчим цаг үргэлжилжээ. Орон нутгийн цагаар мягмар гаргийн орой шүүхийн шийдвэр гарсан байна. 

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries”-г 2015 онд нэгтгэснээр конглометарт ганцаар хяналтаа тогтоосон хэрэгт холбогдуулан Ли Жэ Ёныг баривчлах тушаал өгөх тухай прокурорын газар 6 дугаар сарын 4-нд шүүхэд хүсэлт гаргажээ.