NASA нэг нисэгчээ сансрын станцад хүргэхийн тулд Роскосмос-т 90 сая ам.доллар төлнө

NASA нэг нисэгчээ сансрын станцад хүргэхийн тулд Роскосмос-т 90 сая ам.доллар төлнө

Demo-2 хөтөлбөрийн хүрээнд SpaceX Crew Dragon жолоодлогот хөлгөө амжилттай хөөргөсөн ч гэсэн АНУ-ын NASA агентлаг сансрын нисэгчдээ Олон улсын сансрын станцад хүргэхийн тулд Роскосмос агентлагтай цаашид хамтран ажиллана.

Forbes мэдээлснээр, NASA өөрийн нэг нисэгчээ “Союз” хөлгөөр ОУСС-д хүргэхээр төлөвлөж байна. Мөн орос нисэгчид ирэх жил Флоридагийн сансрын хөлөг хөөргөх талбайгаас нисэх бололтой.  Дээрх зурагт байгаа нисэгч Кейт Рубинсийг “Союз” хөлгөөр сансарт нисгэхээр төлөвлөжээ.

NASA  өнгөрсөн долоо хоногт  ОУСС хүрэх зургаан сарын нислэгт хөлгийн инженерээр  63/64 багийн бүрэлдэхүүнйг илгээнэ гэдгээ зарласан юм.

Кейт Рубинс сансрын станц руу Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков нарын хамт "Союз МС-17" хөлгөөр Байконурын  сансрын хөлөг хөөргөх талбайгаас 2020 оны аравдугаар сарын 14-нд ниснэ. Энэ нислэгийн төлөө NASA $90 сая долларыг Роскосмост төлөх гэнэ. SpaceX Crew Dragon хөлөг хөөрөхөөс өмнө  Америк сансрын нэг нисэгчээ яг ийм тарифаар нисгэж байлаа.