Боксын дэлхийн аварга Пакьяо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Боксын дэлхийн аварга Пакьяо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Дэлхийн аварга боксчин Мэнни Пакьяо 2022 оны Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгааг тамирчны промоутер асан Боб Арум ярьжээ.

Боксчин 2022 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр промоутерээ байгаасай гэсэн хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Пакьяо 2016 онд 16 сая хүний саналаар Филлипиний сенатад сонгогдсон юм. Мөн онд спортын замналаа төгсгөж байгаагаа зарласан ч сенатын гишүүн болоод их спортдоо эргэн иржээ. Өдгөө 41 настай боксчин тулаанд 62 ялалт байгуулж, долоон удаа ялагдан, хоёр хайнцжээ.

 




Өнөөдөр бич өдөр

14 минутын өмнө