Ж.Флойдын оршуулганд 10 мянга гаруй иргэн салах ёс хийхээр иржээ

Ж.Флойдын оршуулганд 10 мянга гаруй иргэн салах ёс хийхээр иржээ

Цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флойдыг өнөөдөр буюу 2020.06.09-ний Мягмар гаригт Техас муж улсын Хьюстон хотод оршуулахаар салах ёс гүйцэтгэжээ.

Флойдыг Хьюстон дахь ээжийнх нь шарилын дэргэд оршуулахаар болсон байна. Оршуулгын ёслолд 10 мянга гаруй хүн ирсэн бөгөөд олны танил хүмүүс, улс төрчид хүрэлцэн иржээ. Сүмийн хаалга өдөр 12 цагт нээгдэх аж.

Олноор цугларч буй учир хүмүүсийг зай барин, амны хаалт зүүж, халуун хэмжиж, гараа ариутгахыг зохион байгуулагчдын зүгээс хүссэн байна.  Флойдыг алтан авсанд оршуулж байгаа бөгөөд хүмүүс түүний хөрөгтэй футболк өмсөн салах ёс хийж байна.

Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан хүнд 40 жил хорих ял оноохоор төлөвлөж байгаа аж. Мөн энэ өдөр Флойдыг хөнөөсөн хэргийн анхны шүүх хурал болох юм.