АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын даргаар анх удаа өнгөт арьс иргэнийг томиллоо

АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын даргаар анх удаа өнгөт арьс иргэнийг томиллоо

АНУ-ын Конгрессын Сенат африк гаралтай америк генерал Чарльз Брауныг Агаарын цэргийн хүчний штабын даргын албан тушаалд томилжээ.

Энэ албан тушаалд анх удаа өнгөт арьст иргэнийг томилсон нь энэ аж. Түүнийг энэ албан тушаалд томилохыг сенатын танхимын 98 гишүүн дэмжиж, нэг ч хүн эсэргүүцээгүй байна.

Африк гаралтай америк эр Браун 1993 оноос хойш анх удаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабуудын дарга нарын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү багтаж байна.

Тэрбээр "Энэ албан тушаалд томилогдож байгаа нь ард иргэдэд тодорхой хэмжээнд итгэл найдвар төрүүлнэ гэж би бодож байна. Нөгөө талаас энэ албан тушаалыг хаших болсон нь миний хувьд маш том үүрэг хариуцлага  юм” хэмээн ярьжээ.