Д.Трампын хүү Монголд ирж аргаль агнахдаа улсынхаа төсвөөс 75 мянган доллар хууль бусаар зарцуулжээ

Д.Трампын хүү Монголд ирж аргаль агнахдаа улсынхаа төсвөөс 75 мянган доллар хууль бусаар зарцуулжээ

Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Жр манай улсад айлчилж аргаль агнасан билээ. Гэхдээ  өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Трамп Жр нь аргалийг зохих зөвшөөрөлгүй агнаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж эхэлсэн.

Тэгвэл тус аялалын үеэр хувийн хамгаалалтын үйлчилгээнд 75 мянган долларыг улсын төсвөөс гаргуулан зарцуулсан нь баримт бичгээр нотлогджээ.

Тодруулбал, нийслэл Вашингтонд төвтэй “Citizens for Responsibility and Ethics” ашгийн бус байгууллага залуу Трампын найман өдрийн аялалд Нэгдсэн Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын алба нийт $76,859.36-ын зардал гаргасныг нотлох бичиг баримт олж авснаа Мягмар гарагт нийтэд дэлгэсэн байна.

Эдгээр баримт бичигт Трамп Жр-ийн Монгол дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хийсэн уулзалт, нэмэлт нислэгийн зардал зэргийг багтаагаагүй бөгөөд  АНУ-ын нууц албаны баримт бичигт аяллын зардлыг анх ойролцоогоор 17,000 доллар хэмээн мэдэгдсэн байжээ.

Хамгаалалтын зардлаас бусад бүх зардлаа ерөнхийлөгчийн хүү хувиасаа төлсөн гэж Трамп Жр-ийн төлөөлөгч CNN сувагт өгсөн тодруулгадаа тайлбарласан байна. Өчигдөр илэрсэн санхүүгийн зөрүүтэй мэдээллээс өмнө Трамп Жр-ийн найман өдрийн аялал АНУ-ын иргэдийг бухимдуулж нэлээд хүчтэй хяналтанд ороод байсан юм.   

Мөрдөн байцаагчдын бүлэг Трампын гэр бүлийн тусгай хамгаалалтын зардал өмнөх ерөнхийлөгч Обамагын гэр бүлийнхнээс илүү гарч байгааг тогтоожээ.