“Алдаатай шалгалтаас болж 1200 хүүхэд хохирч байна гэв”

“Алдаатай шалгалтаас болж 1200 хүүхэд хохирч байна гэв”

Өнөөдөр “Шинэ эрин” сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын "Шинэ Эрин" сургуулийн зургадугаар ангид элсэн суралцах хүүхдүүдийн сонгон шалгаруулалтад алдаатай бодлого илэрсэн байна.

Шинэ эрин сургуулийн дунд ангид элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийн хэлж байгаагаар, “Шалгалтын материал алдаатай байснаас болж 1200 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шалгалт дууссаны дараа хянагч багш нар хүүхдүүдийн дэргэд материалыг нь уншуулж алдааг шалгуулсан. Тухайн үед эцэг эхчүүд гадна дэлгэцээр үйл явцыг харж байсан юм. Дууссаны дараа дэлгэцээр урьдчилсан байдлаар тэнцсэн хүүхдүүдийг жагсаан гаргасан. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ шалгалтын материалтай танилцах хүсэлт гаргахад маргааш ирээрэй гэсэн” гэлээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдийн зураг орой нь тус сургуулийн сайт дээр гарчээ. Дараагийн өдөр эцэг эхийн хурал зарласан бөгөөд тэнцсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд очиход “танай хүүхэд чинь тэнцээгүй байна” гэсэн хариуг өгчээ. Харин шалгалт өгсөн хүүхдүүд “алдаатай бодлого байсан” хэмээн эцэг эхдээ хэлсний дагуу материалыг нь шалгаж маргааш нь сургуульд ханджээ. Шинэ эрин сургуулийн Сургалтын менежер н.Батаа нь эцэг эхчүүдийн өргөдлийг хүлээн авч шалгаж үзээд  “А” вариантын 28 болон 40 дүгээр бодлогын хариу байхгүй, “Б” вариантаас мөн хоёр бодлого нийтдээ дөрвөн бодлого алдаатай байна хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Гэтэл зургадугаар сарын 17-ны өдрийн 03:30 минутын үед  шинэ эрин сургууль сайт дээрээ алдаатай шалгалт авсан материалаа сольж оруулсан байна. Мөн ямар ч залруулга хийгээгүй тул эцэг эхчүүд холбогдох газруудад газруудад утсаар болон бичгээр гомдол гаргасан байна

Боловсрол шинжлэх ухааны яам “Шинэ эрин сургууль энэ асуудлаа өөрсдөө зохицуулах ёстой” гэсэн хариу өгчээ. Шинэ эрин сургууль нь анх боловсролын үнэлгээний газраас шалгалтын материалыг зохион байгуулдаг байсан ч хоёр жилийн өмнөөс уг эрхийг сургуульд буцаан өгсөн учраас ийм хариу өглөө хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж.

Харин сургуулийн захирал н.Амартүвшин “Манайх долоон жилийн хугацаанд нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй” хэмээжээ.

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө