Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зөвлөмжийг гаргалаа

Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зөвлөмжийг гаргалаа

Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавирусийн халдварын үед зуны улиралд анхаарах зөвлөгөөг хүргэж байна.

• Амны хаалт цэвэр, хуурай байх

• Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх

• Амны хаалт хэт бариу байж болохгүй

• Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх

• Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх

• Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

• Олон хүнтэй газраар явахгүй байх • Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх

• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх • Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх

• Даавуун хувцас өмсөх

• Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих

• Гадуур аль болох бага явах

• Ус, хярам, хар цай ойр ойрхон уух

• Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэх 

Жич: Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халууны өдрүүдэд гадуур явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.