“The Hu” хамтлаг онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ

“The Hu” хамтлаг онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ

The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийнэ.

Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг  нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.

МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө