Э.Оюунболд аварга Хэнтий аймагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд явж байна

Э.Оюунболд аварга Хэнтий аймагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд явж байна

Улсын аварга Э.Оюунболд төрсөн нутаг Хэнтий аймагтаа МАН-ын сонгуулийн сурталчилгаанд явж байна. УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа билээ.  

Тэдний сонгуулийн сурталчилгаанд жүжигчин Г.Алтаншагай, улсын аварга Э.Оюунболд, Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан зэрэг олны танил хүмүүс оролцож, дэмжиж байгаа юм байна. 

Улсын аварга Э.Оюунболдын хувьд энэ сарын 17-ны өдөр шүүх хуралтай билээ. Тодруулбал, тэрбээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Уг шүүх хуралдаан Э.Оюунболдын хүсэлтээр хэдэнтээ хойшилсоор шийдэгдэхгүй өдийг хүрээд байна.