Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь, талын нутгаар салхи ширүүсэж, шороон шуурга шуурна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо,  уулархаг нутгаар нойтон цас, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж,  шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар сэрүүхэн хонох боловч 14-нөөс дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.