Халдварт саа өвчний вакциныг коронавирусээс хамгаалахад хэрэглэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөжээ

Халдварт саа өвчний вакциныг коронавирусээс хамгаалахад хэрэглэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөжээ

Дэлхий нийтээрээ Covid-19 өвчний вакцин бүтээхээр шамдан ажиллаж байгаа ч түрүүчээсээ бэлэн болоход нэлээд хугацаа шаардахаар байгаа. Тэгвэл анагаах ухааны зарим мэргэжилтнүүд үр дүнтэй эмчилгээний арга гарах хүртэл коронавирусээс хамгаалахад халдварт саа өвчний вакциныг ашиглахыг зөвлөжээ.

Уг вакцин нь (polio vaccine) олон төрлийн халдварт өвчнөөс хүүхдийг хамгаалах чадвартай нь батлагдсан, аюулгүй, хямд, олдоц сайтай тул коронавирусийн эсрэг хэрэглэх боломжтой гэж мэргэжилтнүүдийн баг дүгнэснийг Пүрэв гарагт “Sicence” сэтгүүлд мэдээлсэн байна.

Халдварт саа өвчний уудаг вакциныг нэг тэрбум гаруй тунг үйлдвэрлэж, дэлхийн 140 гаруй улс жил бүр хэрэглэдэг ажээ. Үр дүнд нь дэлхий дахинд саа өвчин бараг устсан гэж үздэг.

“Бид Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор OPV (oral poliovirus vaccine) вакциныг хэрэглэхийг зөвлөж байна. Саа өвчний вирус, коронавирус хоёр хоёул ‘positive-strand RNA’ төрлийн вирус тул адилхан хамгаалах нөлөө үзүүлэх өндөр магадлалтай. Ялангуяа уудаг вакцин нь коронавирусийн эсрэг түр хугацааны хамгаалалт болж чадна гэж бид үзэж байна. OPV вакцинаас үүдэн гарах сөрөг нөлөө бараг байхгүй” гэж АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар FDA-ын вакцины судалгааны хэлтсийн захирал Константин Чумаков, Мэрилэндийн их сургуулийн Хүний Вирологийн Хүрээлэнгийн судлаач, доктор Роберт Галло нар зөвлөжээ.

Коронавирусийн эсрэг вакцин бүтээх ажил дэлхийн хэд хэдэн оронд янз бүрийн шатандаа яваа бөгөөд хамгийн эхнийх нь 2021 оны эхний улиралд багтаж бэлэн болох төлөвтэй байна.

 

 




Өнөөдөр бич өдөр

5 минутын өмнө