Твиттер 32 мянган хаягийг ашиглах боломжгүй болгожээ

Твиттер 32 мянган хаягийг ашиглах боломжгүй болгожээ

Твиттер компанийн захиргаа Орос, Хятад, Туркийн хэрэглэгчидтэй холбоотой гэх 32 мянга гаруй хаягийг ашиглах боломжгүй болгожээ.

Тус компанийн төлөөлөөгчид энэ талаар "Эдгээр хаяг нь дээр дурдагдсан улсын эрх баригчидтай холбоотой бөгөөд мэдээллийн үйл ажиллагаанд оролцдог. Энэ нь нийгмийн сүлжээний дүрэм журмыг зөрчиж буй хэрэг юм” хэмээн  мэдэгдсэн байна. 

Эдгээр хаягийн 23750 нь Хятадын хэрэглэгчидтэй холбоотой бол 7340 нь Турк, 1152 нь Оросынхтой холбоотой байсан бөгөөд хаягуудыг тус гурван улсын эрх баригчдад ашигтай материалуудыг түгээхэд  ашиглаж байсан гэж Твиттер компани үзэж байгаа аж. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө