Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө