ТАНИЛЦ: Улс орнуудын агаарын хилээ нээх өдрүүд

ТАНИЛЦ: Улс орнуудын агаарын хилээ нээх өдрүүд

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас ихэнх улс орнууд агаарын хилээ тодорхой нөхцлөөр хаагаад байгаа билээ. Үүний үр дүнд аялал жуулчлал болон бизнесийн салбарын үйл ажиллагаа доголдолж,  дэлхий нийтэд дараагийн маш том санхүүгийн хямрал үүсэх төлөв ажиглагдаж байна.

Гэвч энэхүү байдал удаан үргэлжилбэл санхүүгийн хямралд маш хүндээр тусаж эдийн засгийн маш том хохирол амсахад хүрээд байгаа тул улс орнууд дасан зохицох арга хэмжээ авч эхнээсээ хилээ нээх өдрөө эхнээсээ товлож эхлээд байна.

Монгол улсын хувьд одоогийн байдлаар бүх хилээ хаасан байгаа билээ. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамгийн сүүлд өгсөн мэдэгдэлдээ  "Монгол улс хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй. Энэхүү цар тахын аюулыг бүрэн хамгаалах тэр цагт буюу вакцин гарах хүртэлх хугацаанд хилээ нээх төлөвлөгөө одоохондоо гаргаагүй" гэсэн юм. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос улс нь агаарын хилээ 2020 оны 6-р сарын 22-ноос эхлэн нээж хэвийн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байна.

Бусад улс орнуудын хилээ нээх товыг та бүхэнд танилцуулж байна.

-Кипр (Туркийн тал) 2020 оны 6-р сарын 1-ний өдөр

-Бахрейн 2020 оны 6-р сарын 10-ны өдөр

-Баруун Болгар 2020 оны 6-р сарын 10

-Катар. 2020 оны 6-р сарын 10

-Грекийн 2020 оны 6-р сарын 10.

-Герман 2020 оны 6-р сарын 15

-Австри 2020 оны 6-р сарын 15.

-Азербайжан 2020 оны 6-р сарын 15

-Чех 2020 оны 6-р сарын 15

-Швейцарийн 2020 оны 6-р сарын 15.

Япон 2020 оны 6-р сарын 15

-Хойд Македони улс 2020 оны 6-р сарын 15.

-Литва 2020 оны 6-р сарын 15.

-Унгар 2020 оны 6-р сарын 15

-Польш 2020 оны 6-р сарын 15.

-Румын 2020 оны 6-р сарын 15

-Серби 2020 оны 6-р сарын 15

-Нидерланд 2020 оны 6-р сарын 20

-Казахстан 2020 оны 6-р сарын 20

-Албани 2020 оны 6-р сарын 22

-Босни Герцеговина 2020 оны 6-р сарын 22

-Дани 2020 оны 6-р сарын 22.

-Эстони 2020 оны 6-р сарын 22

-Финланд 2020 оны 6-р сарын 22

-Өмнөд Солонгос 2020 оны 6-р сарын 22

-Ирланд 2020 оны 6-р сарын 22

-Киргизстан 2020 оны 6-р сарын 22.

-Латви 2020 оны 6-р сарын 22

-Норвегийн 2020 оны 6-р сарын 22

-Словакийн 2020 оны 6-р сарын 22.

-Австрали 2020 оны 7-р сарын 1

-Бельги 2020 оны 7-р сарын 1

-Беларусь 2020 оны 7-р сарын 1

-Хятад улс. (Зөвхөн Бээжин) 2020 оны 7-р сарын 1-ний өдөр

-Швед 2020 оны 7-р сарын 1-ний өдөр

-Канад 2020 оны 7-р сарын 1-ний өдөр

-Колумби 2020 оны 7-р сарын 1

-Косово 2020 оны 7-р сарын 1

-Малайз 2020 оны 7-р сарын 1-ний өдөр

Эх сурвалж: mkor.mn