Согтуу жолооч шар хайс мөргөжээ

Согтуу жолооч шар хайс мөргөжээ

"Бөмбөгөр" худалдааны төвийн авто замын уулзвар дээр өнгөрсөн шөнө /2019.06.20/ Приус маркийн автомашины жолооч замын голд байрлуулсан шар хайс мөргөсөн осол гарчээ.

Жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэхүү ослыг гаргасан байна.

Осол гаргасан жолооч нь шар хайс сүйтгэсэн төдийгүй өөр нэг Приус маркийн автомашины араас мөргөсөн аж. Ослын улмаас гурван метрийн урттай олон тооны авто замын шар хайс эвдэрсэн байна.