М.Энхсайханыг 48 цагийн хугацаатай саатуулжээ

М.Энхсайханыг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019 зургадугаар сарын 20-ны 23:00 цагийн орчимд цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр одоо ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 -р ангид хоригдож байна.

Түүнийг 48 цаг хориод суллах юм байна. 
Энэ хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг харъяа дүүргийн шүүхээр хэлэлцэн шийдэх аж.

Өнөөдөр түүнийг үргэлжүүлэн хорих  эсэхийг шийдэх гэж байна. Шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар хүлээгдэж байгаа аж. Одоогоор М.Энхсайханыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлаар прокурорын санал ирээгүй, хүлээгдэж байгаа юм.

 

Түүнийг "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тус асуудлаар АТГ-т хэд хэдэн удаа байцаалт өгсөн билээ. Ямартаа ч түүнийг өчигдөр шөнө ажлын цаг дууссан хойно ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.