Жорж Флойдын охинд “Disney” компанийн хувьцаа бэлэглэжээ

Жорж Флойдын охинд “Disney” компанийн хувьцаа бэлэглэжээ

Америкийн дуучин, жүжигчин Барбара Стрейзанд өнгөрсөн сарын сүүлчээр цагдаа нарын гарт амиа алдсан африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойдын зургаан настай охинд “Disney” компанийн хувьцаа бэлэглэжээ.

Талийгаачийн охин Жианна Флойд “Disney” компанийн хувьцааны гэрчилгээг барьж буй зургаа “Instagram” хуудсандаа тавьжээ. “Бэлэг илгээсэнд баярлалаа Барбара Стрейзанд. Таны ачаар би одоо “Disney” компанийн хувьцаа эзэмшигч боллоо” гэж тэрбээр зургийнхаа тайлбарт бичсэн байна.

Барбара Стрейзанд хувьцаанаас гадна “My Name Is Barbra”, “Color Me Barbra” хэмээх хоёр цомгоо охинд бэлэглэжээ. Өмнө нь Америкийн реп дуучин, продюсер Канье Уэст мөн Флойдын гэр бүлд хандив өргөсөн билээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө