190 мянган долларын үнэ бүхий алтан гулдмайгаа галт тэргэнд мартаж буусан иргэнийг хайж байна

190 мянган долларын үнэ бүхий алтан гулдмайгаа галт тэргэнд мартаж буусан иргэнийг хайж байна

Галт тэргэнд хүмүүс гар утас, хэтэвч, цүнх зэргээ мартаад буух тохиолдол цөөнгүй. Харин алтан гулдмай мартаад буух тохиолдол ховор юм. Тэгвэл Швейцарь улсад хэн нэгэн ингэсэн байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард нэг хүн 3 кг гаруй хэмжээтэй алтыг галт тэрэгний ачааны тавиур дээр орхиод явсан ажээ. $191,000 орчим үнэ хүрэх энэ ачааг Сэнт Галленаас Люцерн хот хүрэх чиглэлийн галт тэргэнд үлдээсэн байна.

Алтны эзэн таван жилийн дотор Люцерн хотын прокурорын газарт хүсэлтээ гаргавал буцаан авч болох ажээ. Цагдаа нар алтны эзнийг нууцаар хайсан нь үр дүнд хүрээгүй тул сая олон нийтэд ил зарласан юм байна. Хэн нэгэн алтыг нэхэмжилбэл эзэн нь мөн эсэхийг хэрхэн тогтоох талаар Швейцарийн эрх баригчид мэдээлэл өгөөгүй юм.

 

Эх сурвалж: BBC