Хойд Солонгос "цэрэггүй бүс"-д цэрэг нэвтрүүлэхээ АНХААРУУЛЛАА

Хойд Солонгос "цэрэггүй бүс"-д цэрэг нэвтрүүлэхээ АНХААРУУЛЛАА

Хойд Солонгосын дүрвэгчдийн уршгаар хоёр улсын харилцаа хурцадмал байдалтай байгаа талаар “BBC” мэдээллээ.

Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын удирдагчийн  дүү  Ким Ён Жон Өмнөд Солонгост  үйл ажиллагаа зогсоохгүй бол хоёр Солонгосын энхийн бүс болсон цэрэггүй бүс рүү дайралт хийхээ мэдэгджээ.

Үүний дараа Өмнөд Солонгосын эх баригчтай харилцаагаа таслах цаг нь болсон гэж үзэж буйгаа хэлсэн байна. Тус улсын энэ шийдвэр нь эх орноосоо “урван тэрслэгчдэд” авч буй хариу арга хэмжээний нэг  хэсэг хэмээсэн байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн сонор сэрэмжийг дээшлүүлж урьд хилийн зурвасын хүчээ бэхжүүлж бэлэн байдалд байгаа талаараа мэдээлжээ.

1950-иад оны Солонгосын дайнаас хойш хоёр улс цэрэггүй хил хязгаар тогтоосон байсан бүсдээ цэргийн хүчээ шилжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа талаараа мягмар гарагт мэдээлсэн байна. Мэдэгдлийнхээ төгсгөлд Ким Ён Жон “Хогийг зориулалтын саванд хийх хэрэгтэй” гэлээ. Ерөнхий штабын зүгээс “Засгийн газраас гаргасан ямар ч үүргийг хурдан, чанартай  хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээжээ.