Ноён Бондгор үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ

Ноён Бондгор үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ

"Ноён бондгор" нэрээрээ олны танил болсон дуучин Ц.Амарбаяр “Монголдоо төрсөн минь учиртай” тоглолтоо энэ сарын 20-ны өдөр 20:00 цагаас  хийхээр болжээ.

Тэрээр энэ талаар  “Цар тахлын улмаас хөл хорио тогтоож, жирийн уран бүтээлч, ард түмэн, бизнес эрхлэгчдийн ажил зогсонги байдалд орсон нь эдийн засаг болоод сэтгэл санааны хувьд хүнд хохирол учруулж байна. Тиймээс хүний эрхээ эдэлж, төв талбай дээр тоглолт хийнэ. Зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хийх болно. Улс төрчид хууль дүрмээ зөрчиж, сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүн цуглуулж байна. Гэтэл урлаг, соёлынхон яагаад дуулж, хуурдаж болдоггүй юм. Урлаг соёлоор ангаж цангаж байгаа ард түмнээ ая дуугаараа цэнгүүлж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхэд буруу зүйл байхгүй” гэсэн юм.

Ц.Амарбаяр тоглолтоо Сүхбаатарын талбайд хийхээр холбогдох газруудад хүсэлтээ тавьсан байна.