Баянхонгор аймагт 70 настай иргэн сонгуулийн сурталчилгааны үеэр нас баржээ

Баянхонгор аймагт 70 настай иргэн сонгуулийн сурталчилгааны үеэр нас баржээ

2020 оны УИХ-ын сонгууль ойртсонтой холбоотойгоор нэр дэвшигчид тойргийнхоо ард иргэдтэй уулзах уулзалтуудыг зохион байгуулсаар буй билээ. Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймагт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд очсон иргэн нас барсан гэх хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр /2020.06.16/ УИХ-ын гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол улсын их хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Баянхонгор аймгийн Байдраг сумын ард иргэдтэй уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн уулзалтад очсон 64 настай эмэгтэй О нь уулзалтаас гарч яваад нас барсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач О нь зүрхний өвчтэй, эмчийн хяналтад байдаг байсан бөгөөд ар гэрээс нь гомдолгүй хэмээн мэдээлсэн байна.