Дэлхийд ховорхон "Соронзон хад" Сэлэнгэ аймагт байдаг

Дэлхийд ховорхон "Соронзон хад" Сэлэнгэ аймагт байдаг

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Соронзон хад” нь дэлхийд ховорхон тогтоцтой гэдгээрээ гайхагддаг. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ.

Хүдэр нутгийн ардууд “Соронзон хад”-нд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө анагаадаг хэмээн хуучилдаг. Тэрбүү хэл цус харвасан хүн энэ хаднаас очиж хүч сэлбэн эмчилгээ засал авдаг аж. Хүмүүс харин өвчнөө анагаахын тулд “Соронзон хад” дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах “Төмөртэйн гол”-оос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна. Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг юм. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог гэнэ. Уг хадны доогуур Төмөртэй гол урсдаг.

Энэхүү дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн энэхүү хад Монгол орны маань нэгэн бахархал бөгөөд Сэлэнгэ аймгийн 7 гайхамшгийн нэгд зүй ёсоор ордог.