ДЭМБ-аас “дексаметазон”-ыг уухыг зөвлөлөө

ДЭМБ-аас “дексаметазон”-ыг уухыг зөвлөлөө

Коронавирусийн эмчилгээнд хэрэглэх боломжтой “кортикостероид дексаметазон” эмийг зөвхөн эмчийн хяналтан дор аль эсвэл халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрсэн үед хэрэглэх ёстой гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр “Энэ эмийг зөвхөн эмчийн хяналтан дор юмуу халдварт өвчин хүнд хэлбэрээр илэрч буй өвчтөнүүд л хэрэглэх нь чухал юм. Учир нь энэ эм нь урьдчилан сэргийлэхэд зориулагдсан бус үрэвслийн эсрэг маш хүчтэй эм юм. Дексаметазон нь нас баралтын тоог бууруулах боломжтой хэдий ч бид яаруу хандаж, эмнэлзүйн практикийг даруй өөрчлөх цаг нь одоо биш. Бид эцсийн үр дүнг хүлээж, бусад шинжилгээ судалгааны үр дүнг харах ёстой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Их Британийн “Recovery” эмнэлзүйн туршилтын дүнг ДЭМБ өмнө нь “шинжлэх ухааны үсрэлт” гэж үзсэн юм. Кортикостероид дексаметазон нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн нас баралтын түвшнийг бууруулах боломжтойг энэхүү судалгаа харуулжээ.