СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар өдөртөө ихээхэн халж, аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар өдөртөө ихээхэн халж, аадар бороо орно

Өнөө маргааш уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар хална гэж Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээлэв.

Энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо орно. 22-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

Иймд иргэд халуун наранд наршихаас сэрэмжилж, үерийн аюулаас болгоомжилно уу.