“TikTok”-ийг эзэмшигч компанийн улирлын орлого 130 хувиар өсжээ

“TikTok”-ийг эзэмшигч компанийн улирлын орлого 130 хувиар өсжээ

“TikTok” нийгмийн сүлжээг эзэмшигч Хятадын “ByteDance” компани энэ оны нэгдүгээр улиралд 40 тэрбум орчим юанийн /5.6 тэрбум ам.доллар/ орлого олсон тухай “Reuters” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Компанийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 130 хувиар өссөн гэж тус агентлагийн эх сурвалжуудын нэг хэлсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар, “ByteDance” нь 2020 онд 200 орчим тэрбум юань /28 тэрбум гаруй ам.доллар/ олох зорилт тавьжээ. Тус компани орлогынхоо ихэнх хувийг TikTok-оос биш, харин харин Хятадад алдартай компаниудын үйлчилгээнд сурталчилгаа хийж олсон байна. 

Хамгийн сүүлд тооцоолсноор, “TikTok”-ийг хэрэглэгчдийн тоо 700 сая давсан бөгөөд уг сүлжээг 150 орчим орны иргэд хэрэглэдэг байна.